ЭСЯ-ын Мэдээ 2022-04-14 МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ХОЁРДУГААР УРАЛДААН БОЛНО
МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-гаас “Монголын олон улсын балетын хоёрдугаар” уралдааныг 2022 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд гадаадын 20 шүүгч, 150 гаруй хүүхэд, залуус оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-04-12 МОНГОЛ ОЮУТАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Гадаадын болон Вьетнамын уран бүтээлчид хоорондын уялдаа холбоог бий болгох, харилцан туршлага хуваалцах зорилгоор Ханойн Дүрслэх урлагийн их сургууль, Asia Art Link group хамтран 2016 оноос эхлэн жил бүр “Hanoi Art Connecting” олон улсын урлагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 24 орны 140 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлж ДУИС-ийн магистр Өлзий-Оршихийн Батзаяа “Hunters” зургаараа оролцож байна. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-04-06 ВЬЕТНАМ ВАКЦИНЫ ЦАХИМ ПАСПОРТ АШИГЛАЖ ЭХЛЭВ
Вьетнам Улс вакцины цахим паспортыг ашиглаж эхэлсэн бөгөөд Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэд Вьетнамын ЭМЯ-ны эсхүл PC COVID аппликешнийг утсандаа татаж суулган, бөглөснөөр вакцины паспорт буюу QR кодыг хүлээн авна. Вакцины паспортыг QR код нь ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-04-06 ДЭЛХИЙН БАНК ВЬЕТНАМЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛЫГ 5.3% ХҮРТЭЛ БУУРУУЛАВ
Дэлхийн Банк Вьетнамын ДНБ-ий өсөлтийг 6.5 %-тай байна гэсэн таамаглалыг 2021 оны 10 дугаар сард гаргасан ч 2022 оны 4 дүгээр сарын 05-нд ДНБ-ий өсөлтийг 5.3% байна гэж мэдээлэв. ДБ-ны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадитя Маттоо, Вьетнам нь ДНБ-ний өсөлтийн таамаглалыг эрч бууруулсан эдийн засгийн нэг бөгөөд өсөлт нь ердөө 4%-тай ч байх боломжтой юм гэв. Таамаглалд Ковид-19-ийн Омикрон хувилбараас үүдэлтэй хүндрэл, газрын тос, төмөр, ган зэрэг түүхий эдийн импортын өндөр үнэ нөлөөлсөн байна. Дэлхийн Банкнаас Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудаас гадаад өр ихтэй Лаос, Монгол ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-29 ВЬЕТНАМЫН ЭДИЙН ЗАСАГ 5.03 ХУВИАР ӨСӨВ
Вьетнамын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.03 хувиар өссөн талаар Статистикийн ерөнхий газар Мягмар гарагт мэдэгдэв. Энэ нь 2021 оны 1-р улирлын өсөлтөөс 4.72 хувь, 2020 оны 1-р улирлын өсөлтөөс 3.66 хувиар илүү байгаа хэдий ч 2019 оны 6.85 хувийн өсөлтөөс доогуур хэвээр байна. Аж үйлдвэрийн салбар, тэр дундаа боловсруулах үйлдвэр эрчимтэй сэргэж, ХАА, ойн аж ахуй, загас агнуурын салбар 2.45 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 6.38 хувь, үйлчилгээний салбар 4.58 хувь өсч, эдийн засгийн нийт өсөлтөд тус бүр 5.76 хувь, 51.08 хувь, 43.16 хувиар тус тус нөлөөлсөн байна. Түүнчлэн хэрэглээний үнийн индекс 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.92 хувиар, инфляци 0.81 хувиар өссөн байна. СЕГ-ын ерөнхий захирал Нгуен Тхань Хыөнг “Орос, Украины мөргөлдөөний улмаас дэлхийн хэмжээнд бараа, түүхий эдийн үнэ огцом өссөөр байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, ялангуяа шатахууны үнэ үйлдвэрлэлийн зардалд ихээхэн дарамт учруулж байна. Иймд Үндэсний Ассамблей-аас тогтоосон ХҮИ-ийн өсөлтийг 4 хувьд барихын тулд илүү болгоомжтой, уян хатан байх ёстой" гэж онцлон хэлэв. Вьетнам Улс ийнхүү Ази тивд Энэтхэгийн дараа (7,5%) өндөр өсөлт үзүүлсэн хоёр дахь улс орон болов. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-25 “БИ МОНГОЛ ХҮН” ЭХ ХЭЛНИЙ ЦАХИМ УРАЛДААН ЗАРЛАГДАВ
“Би Монгол хүн” цахим сургууль хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулан 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Би Монгол хүн” эх хэлний цахим уралдааныг зарласан байна. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-14 КОВИД-19-ИЙН ПСР ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийн дагуу гадаад улсаас Монгол Улсад ирэх хүмүүст холбогдох зохицуулалт:

- Монгол Улсад ирэх нийт зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ийн ПСР шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-10 Вьетнам иргэдийг эх оронд нь авчрав
Украинаас нүүлгэн шилжүүлсэн 300 Вьетнам иргэнийг эх оронд нь авчрах 2 дахь нислэг энэ сарын 10-ны өдөр Польшийн Варшав хотоос хөөрч Ханой хотод газардав. Зорчигчдын тал хувь нь бага насны хүүхдүүд, тэр дундаа 2 хүртэлх насны 18 хүүхэд, 60-аас дээш насны 48 хүн, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс байсан байна. Вьетнамын Засгийн газраас иргэдээ эх оронд нь буцаах 2 нислэгийг амжилттай зохион байгуулж, бүрэн санхүүжүүлсэн байна. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-09 Зорчигчдоос Ковид-19-ийн вакцины гэрчилгээ, эдгэрснийг нотлох баримт шаардахгүй
Вьетнам Улс 2022 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн хилээ нээж, гадаадын жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагааг бүрэн нээхтэй холбогдуулан тус улсад ирэх хүмүүсээс Ковид-19-ийн вакцины гэрчилгээ эсхүл эдгэрснийг нотлох баримт шаардахгүй байх саналыг Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн байна. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-09 Вьетнамын удирдагчид ойрын хугацаанд хийх томоохон ажлын талаар хэлэлцэв
ВКН-ын ЕНБД Нгуен Фу Чонг энэ сарын 10-нд үндэсний гол удирдагчдын хурлыг даргалан хуралдуулж, 2022 оны эхний 2 сарын дотоод болон гадаадын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, ойрын хугацаанд хийх томоохон ажлуудыг тоймлов. Хуралд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, Ерөнхий сайд Фам Минь Чинь, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралд оролцогчид “Вьетнам Улс ойрын хугацаанд олон сорилт, хүндрэлтэй тулгарах магадлалтай, тэр дундаа тахал өвчин, дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын урьдчилан тааварлашгүй өөрчлөлтүүд, мөн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, инфляцийн дарамт, бараа бүтээгдэхүүн, нефтийн үнийн өсөлт зэрэг нь улс орны нийгэм, эдийн засгийн сэргэлт, хөгжлийг удаашруулж болзошгүй. Тиймээс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, үнэн зөв дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд зөв бодлого боловсруулах шаардлагатай” хэмээн онцолсон байна. Мөн инфляцийг барьж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд үнийн уян хатан зохицуулалтаар шатахууны нийлүүлэлтийг хангах шаардлагатай байгааг тэмдэглэв. ...дэлгэрэнгүй

Хуудас : [1] 2 3 »