МОНГОЛ ОЮУТАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
2022-04-12
Гадаадын болон Вьетнамын уран бүтээлчид хоорондын уялдаа холбоог бий болгох, харилцан туршлага хуваалцах зорилгоор Ханойн Дүрслэх урлагийн их сургууль, Asia Art Link group хамтран 2016 оноос эхлэн жил бүр “Hanoi Art Connecting” олон улсын урлагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 24 орны 140 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлж ДУИС-ийн магистр Өлзий-Оршихийн Батзаяа “Hunters” зургаараа оролцож байна. Уран бүтээлчид 7 хоногийн турш нэг дор хамт байрлан, уран бүтээлээ туурвиж, “Hanoi Art Connecting”-д оролцдог нь энэхүү арга хэмжээний онцлог аж. Уг үзэсгэлэнгийн нээлтэд Монгол зураачаа дэмжиж Ханой дахь ЭСЯ-ны хамт олон, Вьетнамд суралцдаг оюутнууд оролцож, зураач Ө.Батзаяад амжилт хүслээ. Үзэсгэлэн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ханой хотын Royal city төвийн үзэсгэлэнгийн танхимд явагдана.