Парламент, Элчин сайдын яам

Парламент хоорондын харилцаа

Монгол улсын УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн А.Сүхбат 2016-2020 онд ажиллаж байв.

Монгол улсаас Вьетнам улсад суугаа элчин сайдын яам

Элчин сайд нар

  • Баянбаатарын Очирбат (1954-1958)
  • Д.Цэрэндорж /1963-1968/
  • Д.Батаа /1969-1972/
  • О.Цэнд /1972-1976/
  • А.Цолмон (2000-2004) - мэргэжлийн дипломат
  • Паламын Сүндэв (2008-2012) - хошууч генерал
  • Доржийн Энхбат (2012-2017) - вьетнам хэлтэй дипломат
  • Дашийн Билэгдорж (2017-2021) - вьетнам хэлтэй дипломат
  • Жигжээгийн Сэрээжав (2021- )- мэргэжлийн дипломат

Вьетнам улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам

Өдгөө Вьетнам улсын Элчин сайдын яам байрлаж буй хоёр давхар байшинг 1930-аад оны сүүлч үед маршал Г.Дэмид жанжинд зориулан барьсан боловч тэрбээр энэ байрандаа орж амжилгүй цаг бусаар нас баржээ. Дараа нь энэ байшинд Ж.Лхагвасүрэн жанжин нэг үе амьдарч байсан.

Элчин сайд нар

  • Хоанг Туан Тхинь (2010-2014) монгол хэлтэй
  • Доан Тхи Хыөнг
  • Зоан Хань Дам (2021-)