ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

 

“ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛАХ ТУХАЙ” ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ХАМТАРСАН А/07, А/02 ТООТ ТУШААЛ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗАХИАЛАХ ЖУРАМД ШИЛЖИВ. ИЙМД ИРГЭН ТА ЭСЯ-НД ИРЖ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА ӨГӨХДӨӨ ЦЭЭЖ ЗУРГАА АВАХУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.


ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

- Иргэний цахим үнэмлэхний хуулбар
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх татаж авах
- Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцгийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
- Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар , хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
- 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/
- Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх татаж авах