БАТАЛГААТ ОРЧУУЛГА

2022-12-17


Тус ЭСЯ-ны Консулын хэлтэст иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, жолооны үнэмлэх зэрэг бүртэлийн бичиг баримтын баталгаат орчуулгыг хийнэ. Бусад төрлийн бичиг баримтын орчуулгыг баталгаажуулахад тухайн орчуулгыг хувь хүн өөрөө хийсэн байх ба эх хувийн хамт авч ирж хийлгэнэ. Хувь хүний өөрөө хийсэн орчуулга нь үнэн зөв байх шаардлагатай. 1 хуудас бичиг баримтыг баталгаажуулах хураамж 5 ам.доллар болно.
Орчуулга хийлгэхэд шаардагдах материал:

1. Тухайн бичиг баримтын эх хувь
2. Хэрэв тухайн бичиг баримтын эх хувь байхгүй бол тод, гаргацтай хэвлэсэн хуулбар байж болно
3. Хураамж 5 ам.доллар
4. Материалаа шуудангаар явуулж буй тохиолдолд төлбөр шилжүүлсэн баримт, баталгаат шуудангийн хаяг, холбогдох утасны дугаар.
5. Жолооны үнэмлэх орчуулуулахдаа ЗЦГ-ын лавлагаа, тодорхойлолтыг хамт авч ирнэ үү.

Санамж:
ЗЦГ-ын тодорхойлолтыг зөвхөн ЭСЯ дээр жолооны үнэмлэх хуурамч биш, жолооны эрх зөрчилгүй эсэхийг шалгахын тулд шаарддаг ба тодорхойлолтын орчуулга хийдэггүй болно.

Үйлчилгээний хураамж харах