Иргэний шинэчилсэн бүртгэл

2023-01-22


БНСВУ-д байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Ханой хот дахь Монгол Улсын ЭСЯ-д өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэх шинээр авах боломжтой. Монгол Улсын харьяалалтай 25 болон 45 нас хүрсэн иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд дахин хамрагдан иргэний үнэмлэхээ солиулна. ЭСЯ-ны Консулын ажилтантай +84 24-38453009, +84 917681888 утсаар болон hanoi2@mfa.gov.mn цахим хаягаар холбогдож, урьдчилан цагаа тохирсон байх шаардлагатай.

Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

1. Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа сайтар мэдэж байх шаардлагатай. Хаягийн бүртгэлгүй тохиолдолд бүртгэлд албажихгүй болно.

2. Бүртгүүлэхдээ гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээг авчирна.

4. ЭСЯ-аар дамжуулан иргэний үнэмлэх захиалах бол захиалгын маягтыг 2 хувь бөглөж өгнө. Хэрэв иргэний үнэмлэхийг Монгол дахь ар гэрийн хүнээр дамжуулан захиалах тохиолдолд тухайн хүнд итгэмжлэл олгосон байх шаардлагатай бөгөөд бүртгэл баталгаажсаны дараа харьяа дүүрэгтээ хандаж иргэний үнэмлэх захиалан хэвлүүлж авах хүсэлт гаргана.

5. Бүртгэлд хамрагдах иргэн төрсөн өдрөөс өмнө урьдчилж шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

 

Үйлчилгээний хураамж харах