images

ЭЛЧИН САЙД Ж.СЭРЭЭЖАВ ВЬЕТНАМЫН ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЗОАНГ ХОАНГ МИНЬ-ТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2023-02-17

137

Элчин сайд Ж.Сэрээжав 2023 оны 2 дугаар сарын 17-нд БНСВУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Зоан Хоанг Минь-тэй уулзаж, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Консулын газрын захирал Зоан Хоанг Минь КОВИД-19 цар тахал намжиж буйтай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа сэргэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монголын талаас тавьж буй хэлэлцээрийн төсөлд Вьетнамын холбогдох яамдуудаас саналыг авч, ойрын хугацаанд хариу өгнө гэдгээ мэдэгдэв.