images

МОНГ КАЙ ОЛОН УЛСЫН БООМТООР ХӨДӨӨ АЖ АХУЙ БОЛОН ЗАГАСНЫ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОЖ ЭХЛЭВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2023-03-23

82

Вьетнамын хойд хэсгийн Куанг Нинь мужийн Монг Кай олон улсын хилийн боомт нь Вьетнам, Хятадын хооронд хөдөө аж ахуй болон загасны аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт хийх гарц болж байна. Одоогийн байдлаар Вьетнамын хилийн бүх боомтууд дээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа бөгөөд нэмэлтээр Мон Кай хотын боомтод албан бусаар мөн адил дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг хийж эхэлсэн байна.

Энэ оны сүүлийн хоёр сарын байдлаар тус мужийн хилийн боомтуудаар 150 гаруй мянган тонн бараа бүтээгдэхүүнийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 324.5%-иар өссөн байна. Монг Кай хотын Ардын хорооны дарга Хо Куанг Хүй хэлэхдээ, тус хотод байгуулагдаж буй Ван Ниньерөнхий боомтын анхан шатны бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв. Ван Нинь боомт нь ашиглалтад орсноор цаашид Вьетнам Улсаас Хятад Улс руу чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тус боомтод төвлөрөн шилжүүлэн ачих төв цэг болох аж.