images

БНСВУ-ЫН ХО ЧИ МИНЬ ХОТОД “GO MONGOLIA” РӨҮД ШОУ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2024-04-09

24

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Ханой дахь ЭСЯ-тай хамтран Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” рөүд шоу арга хэмжээг БНСВУ-ын Хо Чи Минь хотод 2024 оны 4 дүгээр сарын 5-нд зохион байгуулав. Манай улсын 11 аялал жуулчлалын компани, “МИАТ” ТӨХК болон Стабле катеринг УБ компаний төлөөлөл, үндэсний язгуур урлагийн Богта хамтлагийн нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран “Go Mongolia” рөүд шоуг зохион байгуулж, Хочиминь хотын 20 дахь удаагийн Аялал жуулчлалын фестивалд 2024 оны 4 дүгээр сарын 4-7-нд эх орноо сурталчлан язгуур урлагийн тоглолт үзүүлж оролцлоо.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Мөнхнасан “Go Mongolia” рөүд шоу арга хэмжээний нээлтийг хийв.

Үндэсний язгуур урлагийн Богта хамтлаг

Хоёр улсын аялал жуулчлалын аж ахуй нэгж хоорондын В2В уулзалтыг “Go Mongolia” рөүд шоуны үеэр зохион байгуулсан ба вьетнамын талаас 40 орчим аялал жуулчлалын компаний төлөөлөл, манай улсад аялсан блоггер Винь Ле, хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.

В2В уулзалтын үеэр МИАТ ТӨХК-иас ирэх 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Хо Чи Минь чиглэлд 7 хоногт 2 удаагийн нислэг хийхээр болсноо зарлаж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос манай улсын өвлийн болон зуны аялалын хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд танилцуулав.

Хо Чи Минь хотын Аялал жуулчлалын 20 дахь удаагийн фестивалд тус салбарын нийт 150 аж ахуй нэгж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж оролцсон ба манай улсын асар шилдэг асараар тодорч, тус хотын Аялал жуулчлалын газрын Өргөмжлөлийг хүртсэн болно.