ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2022-12-17


 
БНСВУ-д байнга оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ:
 
Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
 
 
 
  1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн БНСВУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
  2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах. (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
  3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
  4. Эцэг, эхийн гадаад паспортын хуулбар
  5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт)
  6. Хүүхэд БНСВУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар түүний орчуулга. (Орчуулгыг эх хуувиар заавал ирүүлнэ)
  7. Төрсний гэрчилгээг шуудангаар буцааж авах тохиолдолд хүлээн авахаар өөртөө хаяглан, баталгаат шуудангийн марк наасан  дугтуй.

БНСВУ-д байнга оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.
Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн БНСВУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
  2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах. (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
  3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
  4. Эцэг, эхийн гадаад паспортын хуулбар
  5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт)
  6. Хүүхэд БНСВУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын эх хувь, түүний орчуулга. (Орчуулгыг эх хуувиар заавал ирүүлнэ);
  7. Төрсний гэрчилгээг шуудангаар буцааж авах тохиолдолд хүлээн авахаар өөртөө хаяглан, баталгаат шуудангийн марк наасан  дугтуй
  8. Үйлчилгээний хураамж 10 ам.доллар төлсөн баримт