Нас барсны бүртгэл
2023-01-22
ЭСЯ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно. ЭСЯ-нд дараах материалыг өөрийн биеэр эсвэл шуудангаар бүрдүүлж ирүүлнэ үү.
Үүнд:
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт),
- ЭСЯ-нд хандсан өргөдөл, (гэр бүлийн гишүүд, төрөл саднаас) бүртгүүлж буй иргэний бичиг баримтын хуулбар,
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт,
- Талийгаачийн төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбар,
- Үйлчилгээний хураамж 10 ам.долларыг шилжүүлсэн тухай баримт зэрэг болно.