БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ

2022-12-17


Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол ЭСЯ буцах үнэмлэх олгоно.

Буцах үнэмлэх мэдүүлэгч иргэн дараах материал бүрдүүлнэ:
  • Иргэний цахим үнэмлэх
  • Цагдаа, цагаачлалын албаны тодорхойлолт
  • Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см хэмжээтэй, цагаан артай/
  • Хураамж
  • Гадаад паспортын хуулбар
  • Гадаад улсад оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл
Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Буцах үнэмлэхийг ажлын 3 өдрийн дотор гаргана.

Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.