Соёлын харилцаа
|
-
1958 онд соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр,
-
1966 онд Соёлын яам хооронд кино солилцох тухай Протокол,
-
1977 онд Соёл, Шинжлэх ухааны талаар хамтран тухай ажиллах хэлэлцээр,
-
2000 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр,
-
1958-1980 онд Соёлын талаар хамтран ажиллах нийт 13 төлөвлөгөө байгуулсан.
-
1985 онд БНСВУ-ын соёлын өдрүүд Монголд, 1987 онд Монголын соёлын өдрүүд Вьетнамд.
-
2004 онд Вьетнамын урлагийн хэсэг Монголд, 2006 онд Монголын дуу бүжгийн “Сарны чулуу” хамтлаг Вьетнамд
-
2004 онд Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Ханойд,
-
2015 онд Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт Ханойд тус тус зохион байгуулагдсан.
-
2012, 2014, 2016, 2018 онд “Хүэ” ОУ-ын урлагийн наадамд монголын уран бүтээлчид оролцсон.
-
2018 оны 10-р сард HANIFF ОУ-ын 5 дугаар кино фестивальд Монгол Улс анх удаа “Солиот эх” уран сайхны киногоор оролцож, шилдэг 9 киноны нэгээр шалгарсан.
-
2020 оны 10-р сард Ханой дахь дипломат корпуст соёл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав.
-
2020 оны 12-р сард Вьетнамын ГХЯ-аас зохион байгуулсан “International Food festival”-д оролцов.
-
2020 оны 12-р сард болсон “ОУ-ын найрамдлын урлагийн наадам”-д Монгол оюутнууд ардын бүжгээр оролцов.
-
2021 оны 12-р сард Вьетнамын дуу хоолой нэгдэл VOV -ээс зохион байгуулсан Let’s sing Vietnam ОУ-ын уралдаанд Монгол Улсын хөгжмийн зохиолч Д.Ариунболдын хөгжим, М.Отгонбаярын үг, дуучин Г.Энхнаран “Элгэмсүү Вьетнамд тавтай морилно уу” дуугаараа тэргүүн байрын шагналыг хүртэв.
|
Батлан хамгаалахын харилцаа
|
- 2010 онд БХЯ-ны ажлын хэсэг, 2011 онд Батлан хамгаалахын сайд Л.Болд БНСВУ-д айлчилсан.
- 2011 онд “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуульд вьетнамын тал анх удаа өөрийн төлөөлөгчдөө ажиглагчаар оролцуулсан.
.
- 2013-2014 оны хичээлийн жилээс Монголоос хоёр сонсогч Вьетнамын Цэргийн академид сурч эхэлсэн. 2019 оны байдлаар суралцагч байхгүй.
- 2013 онд БХЯ-дын харилцан ойлголцлын Санамж бичигт Ханой хотноо гарын үсэг зурсан.
- 2018 онд ҮАБЗ-ийн НБД А.Гансүх Вьетнамд айлчлах үеэр ЗХЖШ-ын дарга Д.Даваа Үндэсний батлан хамгаалахын дэд сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга Фан Ван Зиангтай уулзаж, Вьетнамын Жанжин штабт ажилласан.
- 2019 оны 8 дугаар сард УБ хотноо болсон “Аравт” ОУ-ын морин уралдаанд Вьетнамын Цагдаагийн газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид анх удаа ажиглагчаар оролцов.
- 2019 оны 11 дүгээр сард Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Вьетнамд албан ёсны айлчлал хийв. Сайд Н.Энхболд 11-р сарын 28-ны өдөр Вьетнамын Шадар сайд Чыөнг Хоа Бинь-д бараалхаж, Үндэсний батлан хамгаалахын сайд Генерал Нго Суан Лич-тай хэлэлцээ хийж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн Газар, БНСВУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Төлөөлөгчид Вьетнамын Энхийг сахиулах газар, Зэвсэгт хүчний 308-р девиз, 102-р хорооны үйл ажиллагаатай танилцав.
|
Найрамдлын нийгэмлэг
Хот, орон нутгийн харилцаа
Монгол дахь Вьетнам судлалын төв
Вьетнам дахь Монгол судлалын төв
Монгол дахь Вьетнам иргэдийн Холбоо
Монгол, Вьетнамын худалдаа, хамтын ажиллагааны нийгэмлэг
|
-
1960 онд МВНН нийгэмлэг байгуулагдсан.
-
МВНН-ийн даргаар генерал Ж.Жамьян /1960-1991/, Г.Адьяа /1991-2000/, С.Дашзэвэл /2001 оноос/ тус тус ажиллаж байна.
-
1961 онд ВМНН байгуулагдаж, даргаар Нгуен Куанг Са /1961-1984/, Хоан Минь Тханг /1984-2008/, Ху Суан Хунг /2008-аас/, 2021 оны 12-р сараас Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн Дэд сайд Чан Тхань Нам ажиллаж байна.
-
2 жилд 1 удаа харилцан төлөөлөгчид солилцдог.
-
Улаанбаатар, Ханой хотууд 1998 онд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан.
-
Монгол Улсын Төв аймаг, БНСВУ-ын Хоа Бинь муж 2018 оны 1 дүгээр сард шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан. 2018-2019 онуудад харилцан айлчлал хэрэгжүүлсэн.
-
2012.12.28-нд байгуулагдсан. Төвийн тэргүүн ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Удирдах зөвлөл 11 гишүүнтэй, Төвийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэллхам.
-
2014 онд байгуулагдсан. Вьетнамын НШУА-ийн Зүүн Хойд Азийн хүрээлэн. Төвийн захирал Во Хай Тхань /Võ Hải Thanh/
-
2012.02.07-нд байгуулагдсан. Дарга нь Нгуен Хью Туан.
-
2008 онд байгуулагдсан, тэргүүн Б.Гантуяа.
|