БНСВУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2023-01-22


БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад зорчих иргэдэд дараах зүйлийг зөвлөж байна.

Үүнд:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
  • Гадаад паспорт нь визний тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ-наас олгосон эсхүл цахим визийн хүчинтэй хугацаанд зорчих;
  • Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байх хугацаагаа паспорт дээрээсээ нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
  • Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис, гар утасны power bank зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
  • Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчрах тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг байхыг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
  • Хилээр 5,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, тогууль ноогдуулдаг болохыг анхаарна уу);
  • Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;

Хэрэв та Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 6 сараас дээш хугацаагаар байх бол Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа ЭСЯ-даа бүртгүүлнэ үү.

  1. ИРГЭДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

БНСВУ-д аяллын зорилгоор зорчих иргэдэд дараах зүйлийг зөвлөж байна.

Үүнд:

  • БНСВУ-д аяллын зорилгоор зорчиход цахим виз мэдүүлнэ;
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
  • Гадаад паспорт нь визний тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх;
  • Цахим визийг тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө мэдүүлэх;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ-наас олгосон эсхүл цахим визийн хүчинтэй хугацаанд зорчих;
  • Тус улсын хилээр нэвтрэх үед цахим визийн зөвшөөрлийг хэвлэж биедээ авч явах;
  • Цахим визийг сунгаддаггүй тул зөвшөөрөгдсөн хугацаанд тус улсаас буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх зэрэг болно.   

Жич: Цахим виз мэдүүлэх холбоос:  https://evisa.xuatnhapcanh.gov.vn/khai-thi-thuc-dien-tu/cap-thi-thuc-dien-tu