ИРГЭДИЙН АНХААРАЛД

2023-01-22


Сүүлийн үед Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан дараах анхааруулгыг хүргүүлж байна.  

Үүнд:

Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих визгүй иргэдийн хувьд Вьетнам Улсаас гарч эх орондоо буцах эсхүл гуравдагч улсыг зорьж байгаа тохиолдолд Вьетнамын “Vietjet Air” авиакомпанийг сонгохгүй байхыг анхааруулж байна. Вьетнамын “Vietjet Air” компанийн нислэгээр Солонгос Улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу нисэх тохиолдолд Солонгос Улсын виз заавал авсан байх шаардлагатай болохыг үүгээр мэдээлж байна.