Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна

2024-01-02


Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд:

 

Монгол, Вьетнамын холбогдох эрх бүхий байгууллагууд Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг хүчин төгөлдөр үйлчлэх бэлтгэлийг хангах, холбогдох дотоодын процедурыг дуусгахаар ажиллаж байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг хоёр талын дотоодын процедур дууссаны дараа албан ёсоор мэдээлэх болно. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд цахимаар визээ мэдүүлж авсны дараа ирэх учиртайг үүгээр мэдээлж байна.

 

Жич: Цахим виз мэдүүлэх холбоос:  https://evisa.xuatnhapcanh.gov.vn/khai-thi-thuc-dien-tu/cap-thi-thuc-dien-tu