ВЬЕТНАМ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН ЗОРЧИЖ БУЙ ХУВЬ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД
2024-04-09
Вьетнам Улс руу болон тус улсаас хямд үнэтэй билет зарж буй “Vietjet Air” зэрэг авиакомпанийг сонгон Өмнөд Солонгосоор дамжин Монголоос ирэх мөн буцах эсхүл гуравдагч улсыг зорихоор төлөвлөж байгаа иргэд БНСУ-ын виз урьдчилж авсан байх шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна. Тухайлбал, Вьетнамын “VietJet Air” авиакомпаниар үйлчлүүлэх тохиолдолд Инчеон-ы олон улсын нисэх онгоцны буудлын хилийн боомтоор гарч, дахин бүртгэл хийлгэх шаардлага тавигдаж байгаа ба зөвхөн Солонгос Улсад зорчих визтэй иргэдийн хувьд тус авиакомпаниар үйлчлүүлэх боломжтой байгаа юм.
Иймд аялал зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн зүгээс аялагчдад зориулж БНСУ-аар дамжиж нисэх тасалбар худалдан авах тохиолдолд аль болох (KAL, ASIANA гэх мэт) нэг авиакопанийн билет худалдан авах, эс бол VIET NAM AIRLINES, МИАТ зэрэг Инчеон-ы олон улсын нисэх буудалтай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн авиакомпаниар үйлчлүүлэхийг санал болгож байна.