МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛОВ
Вьетнамын дуу хоолой нэгдэл (VOV)-ээс зохион байгуулсан “Let’s sing Vietnam” олон улсын дууны уралдаанд Хөсөгтөн хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболдын ая, яруу найрагч М.Отгонбаярын үг "ЭЛГЭМСҮҮ ВЬЕТНАМД ТАВТАЙ МОРИЛ" дуу Гран При шагнал авлаа. Энэхүү уралдаанд 888 уран бүтээлч уран бүтээлээрээ оролцсон байна.
Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Ж.Сэрээжав шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Монгол уран бүтээлчдээ төлөөлж Гран при шагналын өргөмжлөлийг хүлээн авав.
ХАНОЙ ДАХЬ ЭСЯ