Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг наймдугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд Монгол Улсын Эрчим хүчний салбарын тухай танилцуулж, Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг харилцан туршлага солилцох замаар хөгжүүлэх боломж байгаа талаар тэмдэглэв.
Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханын Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань 08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн яам болон зарим үйлвэрийн газартай танилцаж, уулзаж байгаа юм.