images

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 18 ДУГААР ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-09-14

84

2022 оны 9 дүгээр сарын 14-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын ЗГХК-ын ээлжит 18 дугаар хуралдаан эхэллээ.

              ЗГХК-ын Монголын хэсгийн төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Вьетнамын хэсгийн төлөөлөгчдийг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан нар тэргүүлэн оролцож байна. Хуралдааныг нээж комиссын хоёр талын дарга нар үг хэлсэн бөгөөд энэхүү хуралдаанаар Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааны цаашдын зорилтуудаа тодорхойлох юм.