images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ИХ ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ БНСВУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН САЙД, МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗГХК-ЫН ВЬЕТНАМЫН ХЭСГИЙН ДАРГА ЛЕ МИНЬ ХОАН БАРААЛХАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-09-14

77

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 14-ны өдөр манай улсад айлчилж, Монгол, Вьетнамын ЗГХК-ын 18 дугаар хуралдааны вьетнамын хэсгийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-ыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үрээр жилээс жилд өргөжин бэхжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамран шинэ агуулгаар баяжин тэлж байгааг тэмдэглэв. Тэрээр мөн энэ үеэр хоёр талын хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо.

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан Монгол, Вьетнамын ЗГХК-ын ээлжит 18 дугаар хуралдаан амжилттай болж байгааг мэдэгдээд, цаашид Комиссын вьетнамын хэсгийн даргын хувьд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёлын зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.