images

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗГХК-ЫН 18 ДУГААР ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-09-15

89

Энэ 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 хуралдаан амжилттай болж, хаалтын хуралдааны үеэр талуудын ажлын хэсгийн дарга нар хуралдааны явц, гарсан саналуудаа нэгтгэн ЗГХК-ын дарга нарт ажлынхаа дүнг танилцуулав. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан нар ЗГХК-ын 18 дугаар хуралдааныг хааж үг хэлсэн бөгөөд хуралдааны төгсгөлд хоёр талын дарга нар Протоколд гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан нь цар тахлын дараа болж байгаагаараа онцлог бөгөөд найрсаг, харилцан ойлголцсон уур амьсгалд боллоо. Цаашид хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг боломжийн бүхий л хэлбэрээр хөгжүүлэх талаар санал солилцож, үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.