images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНСВУ-ЫН ХАЙ ФОНГ ХОТЫН ДАЛАЙН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-09-26

94

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын хойд эргийн тээвэр, логистикийн төв зангилаа болох Хай Фонг хотод зочилж, далайн боомтын “Тан Ву” терминалын үйл ажиллагаатай танилцав.

Хай Фонг хот нь Вьетнам Улсын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр логистикийн стратегийн чухал ач холбогдол бүхий нэгдүгээр зэрэглэлийн 5 хотын нэг юм.

 

БНСВУ-д тээвэр логистикийн 296 терминал байдгаас 52 терминал нь Хай Фонг хотод байрладаг ба жилд дунджаар 40 орчим сая тонн ачаа тус боомтоор тээвэрлэгддэг байна. Хотын захиргаа боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлснээр ачаа тээврийн эргэлтийг 100 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Хай Фонг боомт ХК”-ийн дэд ерөнхийлөгч Фам Ван Нган болон тус хотын Гадаад харилцааны газрын удирдлагатай хоёр улсын хооронд худалдаа хийхэд учирч буй тээвэр логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг эрэлхийлж ажиллахын чухлыг онцолж, цаашид гуравдагч улсаас Монгол Улс руу тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг тус хотын боомтод төвлөрүүлж, Монгол Улс руу авто замаар болон төмөр замаар тээвэрлэх боломжийн талаар санал солилцов.