СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНСВУ-ын Хүэ, Дананг, Куанг Нам, Куанг Нгай, Бинь Динь мужуудад 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагаас эхлэн 28-ны өдрийн өглөөний 7 цагийн хооронд 4 дүгээр зэргийн далайн шуурга “Нору” хар салхи дамжин өнгөрөхийг тус улсын Ус, цаг уурын ерөнхий газраас анхааруулж, ард иргэдийг аль болох аюулгүй байранд байрлаж, гудамж талбайд гарахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Иймд дээрхи бүс нутагт аялж жуулчилж яваа Монгол Улсын иргэн Та сонор сэрэмжтэй байж, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлнэ үү.
МОНГОЛ УЛСААС БНСВУ-Д СУУГАА ЭСЯ