10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо “Хайлуур жонш-2022” олон улсын форум боллоо.
Монголоос “Монгол Чех металл”, “Монгол Майнинг”, “Нахас Майнинг” зэрэг аж ахуйн нэгжийн удирдлага оролцож байна.
Элчин сайд Ж.Сэрээжав 10 дугаар сарын 13-нд Вьетнамд үйл ажиллагаа эрхэлдэг Австралийн “Masan High-Tech Materials” өндөр технологийн үйлдвэрийн Ерөнхий захирал Грейг Ричард Брадшав болон “Монгол Чех металл” компанийн захирал Д.Батбаяр нартай уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчин, уул уурхайн салбарын талаар мэдээлэл өгч, инноваци, өндөр технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн шинэ боломжийг хайх, хамтран ажиллах талаар санал солилцов.