Элчин сайд Ж.Сэрээжав Тхай Нгүен хотын Боловсролын их сургуульд вьетнам хэлний бэлтгэлд сурахаар шинээр ирсэн оюутнуудтайгаа очиж уулзав
Элчин сайд Ж.Сэрээжав Тхай Нгүен хотын Боловсролын их сургуульд вьетнам хэлний бэлтгэлд сурахаар шинээр ирсэн оюутнуудтайгаа очиж уулзав.
Уулзалтын үеэр ЭСЯ-наас оюутнуудад суралцах хугацаандаа анхаарах асуудал, зөвлөмжийг өгч, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн хичээн суралцахыг захилаа.
Энэ жил тус сургуульд сурахаар 11 оюутан хөдөө орон нутгаас шилэгдэж ирээд байгаа юм.