Монгол Улстай бизнесийн харилцаа хөгжүүлэх сонирхолтой Вьетнамын аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй Элчин сайд Ж.Сэрээжав уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

Энэхүү уулзалтад Вьетнамын Гадаад хэргийн яам, Аж үйлдвэр, худалдааны яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл оролцож аж ахуй нэгжийн санал, санаачлагыг сонссон нь уулзалтын онцлог байв.
Элчин сайд Ж.Сэрээжав “Хоёр талын тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг ЭСЯ-наас бүхий л талаар дэмжин ажиллана” гэдгийг тэмдэглэв.