Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Үндэсний Ассемблейн дэд дарга Чан Тхань Ман-д 11 дүгээр сарын 14-ний өдөр бараалхав
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, олон улсын болон бүс нутгийн урьдчилан таамаглашгүй ээдрээтэй нөхцөл байдлыг үл харгалзан Вьетнам-Монголын уламжлалт, найрсаг харилцаа өргөжин батжиж, идэвхжиж байгааг онцлон тэмдэглэж, орон нутгийн хамтын ажиллагаа сэргэж байгаад баяртай байгаагаа дэд дарга Чан Тхань Ман илэрхийлэв.