images

ВХАҮТ-ын дэргэдэх Бизнес эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан уулзалт

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2022-11-24

81

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын төлөөлөгчид Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд ажиллаж, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, мэдээллийн технологи болон эм үйлдвэрлэл, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчин үеийн техник технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулж буй аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах чиглэлээр төсөл, хөтөлбөрөө танилцууллаа.

Уг арга хэмжээг ВХАҮТ-ын дэргэдэх Бизнес эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын ЭСЯ хамтран зохион байгуулав.