Элчин сайд Ж.Сэрээжав Хочиминь хотын Гадаад харилцааны газрын захирал Чан Фыөк Ань-тай 12 дугаар сарын 19-ний өдөр Хочиминь хотноо уулзав
Хочиминь хот нь Вьетнам Улсын худалдаа, эдийн засгийн төв гэдэг утгаараа эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг хоёр тал тэмдэглэж, худалдааг өргөжүүлэх, ирэх 2024 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж, 2023 онд соёл, хүмүүнлэгийн арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.
Найрсаг, уламжлалт харилцаатай манай хоёр улсын хувьд худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг Чан Фыөк Ань захирал онцлон цаашид соёл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт, форумыг аль болох олон удаа зохион байгуулахад Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.