Элчин сайд Ж.Сэрээжав Вьетнамын Найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны Хочиминь хот дахь салбарын дэд дарга Хо Суан Лам-тай уулзалт хийв.
Элчин сайд Ж.Сэрээжав Вьетнамын Найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны Хочиминь хот дахь салбарын дэд дарга Хо Суан Лам-тай уулзаж иргэд хоорондын харилцаа, соёлын арга хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Хочиминь хотын Найрамдлын нийгэмлэгээс хоёр улсын өнөөгийн байдлын талаар мэдээллийг иргэдэд хүргэх, өнөөгийн хөгжлийн ололт амжилтыг таниулах, хэлхээ холбоогоо бэхжүүлэх үүднээс ирэх 2023 онд үзэсгэлэн, соёлын өдрүүдийг Элчин сайдын яамтай хамтран тус хотод зохион байгуулахаар болов.