Элчин сайд Ж.Сэрээжав Хочиминь хотын Ардын хорооны дарга Фан Ван Май-тай 12 дугаар сарын 20-ны өдөр Хочиминь хотноо уулзав
Вьетнамын эдийн засгийн төв хотын хувьд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Хочиминь хот нь чухал үүрэгтэйг Элчин сайд онцлов.
10 сая гаруй хүн амтай, хагас сая бизнес эрхлэгчид худалдаа, үйлчилгээ, барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой бүс гэдгийг Ардын хорооны дарга Фан Ван Май тэмдэглэв.
Хочиминь хотын зүгээс худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Элчин сайд болон Элчин сайдын яамтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.