ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙ САЙД ФАМ МИНЬ ЧИНЬ ГАДААД ХАРИЛЦААНЫ 2023 ОНЫ ЗОРИЛТЫГ ОНЦОЛЛОО
Ерөнхий сайд Фам Минь Чинь 2023 оны 1 дүгээр сарын 10-нд гадаад харилцааны салбарт ажиллаж буй дипломат ажилтнуудтай хийсэн цахим хурлын үеэр “Гадаад харилцааны салбарын үндсэн чиг үүрэг бол тогтвортой, бие даасан үндэсний хөгжилд үйлчлэх, үндэсний эрх ашгийг дээд зэргээр хангах явдал юм” гэдгийг онцлов.
Түүнчлэн энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг тууштай сахин хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх, түншүүдтэйгээ харилцаагаа бодитой, тогтвортой байдлаар үргэлжлүүлэн хөгжүүлэх, хөрш зэргэлдээ болон дэлхийн их гүрнүүд, стратегийн болон иж бүрэн түншүүдтэй харилцах "стратегийн" түншлэлийн агуулгыг сайжруулахын чухлыг тэмдэглэв. Тэрээр дараах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахыг гадаад харилцааны салбарт ажиллаж буй нийт албан хаагчдад чиглэл болгосон байна. Үүнд:
- Бүх шатны албан хаагчид болон салбарын яамд гадаад хамтын ажиллагааны шинэ боломж, шинэ зах зээлийг эрэлхийлэх, гадаад нөөц боломжийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх, төрөлжүүлэхэд эдийн засгийн дипломат үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх;
- Вьетнам Улсыг олон улсад сурталчлах ажлыг үргэлжлүүлэх, улс орны нэр хүндийг олон улсад нэмэгдүүлэх, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжилд хувь нэмрээ оруулах, АСЕАН-ы эв нэгдлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох, Вьетнамын ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд бүс нутаг болон дэлхийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох гэдгийг тус тус онцолжээ.