ВЬЕТНАМЫН 12 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ВО ВАН ТЫӨНГ СОНГОГДОВ
2023 оны 3 дугаар сарын 2-ны өглөө Вьетнамын Үндэсний Ассамблейн 4 дэх удаагийн ээлжит бус чуулган хуралдав. Хуралдаанаар Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн бөгөөд улс төрийн товчооны гишүүн Во Ван Тыөнг-ийг тус улсын 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгов.
Санал хураалтын дараа тэрээр орон нутгийн цагаар 10 цагт Үндэсний Ассамблейн танхимд тангараг өргөж үүрэгт ажилдаа орлоо.
Ээлжит бус чуулганы хуралдааны ирц 487/488 байсан бөгөөд 98.37 хувийн саналаар түүнийг Ерөнхийлөгчөөр сонгов.
Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу Намын Төв хорооны болон Улс төрийн товчооны гишүүн гэдгээрээ онцлог юм. Түүний нагац өвөө болох Во Ван Киет нь 1991-1997 оны хугацаанд Вьетнам Улсын 4 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан аж.