ВЬЕТНАМ-ЭНЭТХЭГ ХООРОНДЫН ШУУД НИСЛЭГИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭНЭ
Вьетнам-Энэтхэгийн хооронд зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Вьетнамын Үндэсний агаарын тээвэрлэгч авиа компани энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 7 хоногт Ханой-Шинэ Дели чиглэлд 4 нислэг, Хочиминь-Шинэ Дели чиглэлд 3 нислэгийг үйлдэхээр болсон ба ингэснээр 2022 оны 6 сард албан ёсоор нээгдэн өнөөг хүртэл үйлдэгдэж буй шууд нислэгийн давтамж 30 хувиар нэмэгдэхээр байна.
Энэхүү шууд нислэг нь Вьетнам-Энэтхэгийн аялал жуулчлал, худалдаа, соёл, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа ба Вьетнам Айрлайн нь Энэтхэгийн эдийн засаг, соёлын томоохон төвүүдийн нэг болох Мумбай хуу шууд нислэг нээхээр мөн бэлтгэж байгаа аж.