ЕРӨНХИЙ САЙД ФАМ МИНЬ ЧИНЬ 2023-2026 ОНД БНСВУ-ААС ГАДААДЫН УЛС ОРНУУДАД ТОМИЛОГДОН АЖИЛЛАХ ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий сайд Фам Минь Чинь 2023-2026 онд БНСВУ-аас гадаадын улс орнуудад суугаа ДТГ-ын тэргүүнээр томилогдон ажиллахаар болсон 16 Элчин сайдыг энэ 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр дипломат алба, тэр дундаа тус улсаас гадаадын улс орнуудад суугаа ДТГ-ууд улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Мөн тэрээр нам, төр засгийн гадаад бодлогыг тууштай, уян хатан хэрэгжүүлэх, үндэсний эрх ашгийг дээдлэх, гадаадын түнш улс орнуудтай харилцаагаа улам гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны гол чиглэлийг тодорхойлох, Вьетнам Улсыг олон улсад сурталчлан таниулах, бүрэн эрхийн хугацаандаа эдийн засгийн дипломат харилцааг хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгох, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эв нэгдлийг хангаж, үндэсний бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үргэлжүүлэн үнэтэй хувь нэмэр оруулахын чухлыг тэмдэглэв.