images

ВЬЕТНАМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2023-03-24

140

Вьетнам Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус улсад мөрдөж буй Шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг Үндэсний Ассамблей-гээр хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргав.

Шилжилт хөдөлгөөний тухай хуулийн Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг зохицуулах зүйл заалтад хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, тус улсад аяллын зорилгоор зорчиж буй гадаадын иргэдэд олгодог 30 хоногийн хугацаатай нэг удаагийн цахим визийг 90 хоног хоногийн хугацаатай нэг удаагийн эсхүл олон удаагийн болгон өөрчлөх, Вьетнам Улсын цахим виз олгох жагсаалтыг шинэчилж дэлхийн бүх улс орны иргэдэд олгох боломжийг бүрдүүлэх, визийн хөнгөлөлтийн ангиллаар хилээр нэвтэрч буй иргэдэд олгодог 15 хоногийн хугацаатай түр оршин суух гэрчилгээг 45 хоног болгон өөрчлөхөөр тус тус төлөвлөж байгаа аж.