ВЬЕТНАМ ИЗРАИЛЬТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ
БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Нгүен Хонг Зиен Израильд хийсэн айлчлалынхаа үеэр Израилийн Эдийн засаг, үйлдвэрлэлийн сайд Нир Баркаттай хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны сайд Нгүен Хонг Зиен 7 жил үргэлжилсэн 12 удаагийн хэлэлцээний дараа байгуулагдаж буй уг хэлэлцээрээс талууд ихээхэн ашиг хүртэх боломжтойг онцлон тэмдэглэв.
Израилийн бизнес эрхлэгчдийг аж үйлдвэр, өндөр технологижсон хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, ногоон үйлдвэрлэл, аж үйлдвэрийн дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулахыг вьетнамын талаас дэмжиж, Израилийг дижитал эдийн засаг, дижитал хувиргалт, эрчим хүчний шилжилтийн туршлага, технологио хуваалцахыг хүслээ.
Израилийн талаас аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх худалдааг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа юм байна.
Израиль Улс нь Вьетнамын баруун Ази дахь 5 дахь том худалдааны түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр талын худалдаа 2.2 тэрбум ам.долларт хүрч, 17.9%-иар өсчээ. Үүнд Вьетнамын экспорт 785.7 сая доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болсон байна.