ХАНОЙ ХОТ АМЬЖИРГААНЫ ӨРТГӨӨР ТЭРГҮҮЛЖ БАЙНА
БНСВУ-ын Статистикийн ерөнхий газраас хотуудын амьжиргааны өртгийг судалгаагаар гаргасан бөгөөд Ханой хот дахин тэргүүлэв. Статистикийн ерөнхий газар нь Ханой хотын 2010 оны хэрэглээний 11 үндсэн ангиллын дундаж үнийг суурь үзүүлэлт болгон 100 оноогоор хотуудын амьжиргааны өртгийг гаргадаг бөгөөд хойд бүсийн Куанг Нинь муж 99.89 оноогоор хоёрт, худалдаа, эдийн засгийн төв Хочиминь хот 96.20 оноогоор гуравт, Дананг хот 95.89 оноотойгоор удаалжээ. Ханой хотын хувьд харилцаа холбоо, соёл урлаг, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, ахуйн хэрэглээний барааны үнэ нь ижил бүс дэх Куанг Нинь мужаас өндөр өртөгтэй байгаа нь судалгаагаар гарсан аж.
Худалдаа, эдийн засгийн хамгийн хот болох Хочиминь нь 2018 онд 101.47 оноогоор амьдрахад хамгийн өртөг өндөртэй хот байсан бол 2019 оноос хойш Ханой хот улсын хэмжээнд тэргүүлж ирсэн байна.