images

МОНГОЛ УЛСЫГ ВЬЕТНАМ УЛСАД СУРТАЛЧЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР ТОГТОВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2024-04-09

166

Элчин сайд Ж.Сэрээжав энэ 4 дүгээр сарын 2-нд Вьетнамын Мэдээллийн агентлаг (Viet Nam News Agency)-ийн Ерөнхий захирал, хатагтай Ву Вьет Чанг-тай уулзаж, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хамтын ажиллагааны талаар болон энэ онд тохиож буй Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг Вьетнам Улсад сурталчлах, цаашлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааны үнэ цэнийг залуу хойч үедээ сурталчлан таниулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Ерөнхий захирал, хатагтай Ву Вьет Чанг Вьетнамын Мэдээллийн агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАНА)-ын гишүүний хувьд  Монгол Улсын МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр улсад болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг солилцох, жил бүр сэтгүүлчдээ харилцан айлчлуулах зэргээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсыг сурталчлан таниулах, Вьетнамын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 4-5-нд Хо Чи Минь хотод зохион байгуулагдах “Gо Mongolia Road Show” арга хэмжээг тус ангентлагийн зүгээс сурвалжилж, Монголын Аялал жуулчлалын компаниудын аяллын бүтээгдэхүүний мэдээллийг түгээн дэлгэрүүлэхээр боллоо.

Түүнчлэн Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёл, байгaлийн үзэсгэлэнт газруудын талаар гэрэл зураг бүхий мэдээлэл бэлтгэн, Вьетнамд сурталчлан таниулах чиглэлээр тус агентлагтай хамтран ажиллахаар тохиров.