Элчин сайд Г.Хулан Вьетнамын Цэргийн шинжлэх ухааны академийг амжилттай төгссөн сонсогчдыг хүлээн авч, баяр хүргэв

Элчин сайд Г.Хулан Монгол, Вьетнамын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Цэргийн шинжлэх ухааны академид суралцаж, амжилттай төгссөн дэд ахлагч И.Түмэн-Өлзий, дэд ахлагч Э.Тэмүүлэн нарыг Элчин сайдын яаманд хүлээн авч, баяр хүргэн Монгол, Вьетнамын харилцаанд гүүр болон цаашид ч хувь нэмэр оруулахыг хүсэв.
2013 онд Батлан хамгаалах яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, анхны сонсогчдоо илгээснээс хойш эдүгээ тус академид 12 сонсогч амжилттай суралцаж байна. Төгсөлтийн баярын ёслолд Батлан хамгаалахын атташе, Хурандаа Ц.Батхүү оролцож, баяр хүргэв.
