images

Хо Чи Минь-ий нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2026-07-01

3

Элчин сайд Г.Хулан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн захирал Б.Чойдорж тэргүүтэй багш нарыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Ханой хотын Ардын зөвлөлийн дарга Фунг Тхи Хонгийн урилгаар тус улсад ажиллаж, боловсролын тогтолцоо, сургалтын үйл ажиллагаатай танилцан туршлага судалж байна.

Тус сургууль нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохыг онцолж, цаашид тус сургуульд вьетнам хэлний сургалтын анги бий болгох, найрамдлын төгөл болон соёлын төв байгуулах зэрэг хамтын ажиллагааны талаар санал солилцов.

1949 онд байгуулагдсан 14 дүгээр сургууль нь 1980 онд Хо Ши Миний нэрэмжит болж, 2026–2027 оны хичээлийн жилд 145 ангид 6,400 гаруй сурагч, 270 орчим багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн төгсөгчид Вьетнам Улсын их, дээд сургуульд амжилттай суралцан төгсөж буй болно.