images

ВЬЕТНАМЫН ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ДО НАМ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2026-06-07

2

Элчин сайд Г.Хулан 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Вьетнамын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал До Нам Чунг-тай уулзав.

Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бүхий л түвшинд бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж, агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох чиглэлд нягт хамтран ажиллах талаар санал нэгдэв.

Хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны “Замын зураглал” боловсруулах, цахим шилжилт, хиймэл оюун ухаан зэрэг шинэ тутам салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол, Вьетнам судлал болон залуучуудын солилцоог дэмжих асуудлаар үр бүтээлтэй ярилцлаа.