ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА НГУЕН ВУ ХА ЛЕ-ТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Г.Хулан 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга Нгуен Ву Ха Ле-тэй уулзав. Хоёр улс 70 гаруй жилийн түүхтэй, ахан дүүсийн харилцаатай орнууд гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан туршлага судлах, соёл урлагийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 онд Монгол Улсад тус тус төрийн айлчлал хийсэн.
Талууд “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2025 онд байгуулсан болно.