ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ЧАН НГОК ЛОНГ-ТОЙ УУЛЗАВ
Элчин сайд Г.Хулан 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Чан Нгок Лонг-той уулзаж, хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай шинэ чиглэлүүдийг тодорхойлон бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Мөн хоёр орны хооронд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр логистик, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлж, Монгол, Вьетнам судлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.