Элчин сайд Г.Хулан Дак Лак мужид зохион байгуулагдсан “Дак Лак мужийн төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах, хөрөнгө оруулалтыг сурталчлах форум”-д оролцов
Элчин сайд Г.Хулан Дак Лак мужид зохион байгуулагдсан “Дак Лак мужийн төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах, хөрөнгө оруулалтыг сурталчлах форум”-д оролцов. Уг арга хэмжээнд Вьетнамын Шадар сайд бөгөөд Үндэсний батлан хамгаалахын сайд Фан Ван Зианг тэргүүтэй нам, төрийн өндөр түвшний удирдлагууд болон 1000 гаруй дотоод, гадаадын бизнес эрхлэгчид оролцож, Дак Лак мужийн хөгжлийн шинэ боломж, хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх төслүүдийн талаарх мэдээлэл, танилцуулга хийв.
Вьетнамын Төв өндөрлөг бүсийн хөгжил, эдийн засгийн чухал төв болох Дак Лак муж нь Засаг захиргааны шинэчлэлийн үр дүнд өргөжин тэлж, 18,096 км² нутаг дэвсгэр, 3.3 сая гаруй хүн амыг хамран газар нутгийн хэмжээгээр Вьетнам Улсад гуравдугаарт эрэмбэлэгдэх томоохон эдийн засгийн бүс болж, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг бүрдүүлж байна.