БНСВУ-ЫН ИРГЭН ФАМ ТАНЬ НГИ-Д НАЙРАМДАЛЬ МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, бизнес эрхлэгч Фам Тань Нги-г Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гардуулав.

Фам Тань Нги нь Монгол Улсад инноваци, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, түүний дотор байгалийн гаралтай органик түүхий эдийг гүн боловсруулах, хүнс, биологийн болон эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг бий болгоход чухал хувь нэмэр оруулж ирсэн байна.
Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Доан Ти Хыөнг, Элчин сайд асан Зоан Хань Дам нар оролцов.