Монгол Улсын Волейболын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид 2026 оны 7 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд Ханой хотноо Вьетнамын Волейболын үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийж байна.

Энэ хүрээнд Элчин сайд Г.Хулан 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлтгэл сургуулилалтын явцтай танилцаж, Монгол Улсын Волейболын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзан амжилт хүсэв. Түүнчлэн хоёр улсын Волейболын холбоодын хооронд харилцаа холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
2026 оны 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах бөгөөд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонгконг зэрэг бүс нутгийн шилдэг багууд оролцоно.
Вьетнамын Волейболын холбоо нь 1961 онд байгуулагдсан бөгөөд тус улсын волейболын спортыг хөгжүүлэх, үндэсний шигшээ багуудын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.