images

ЭЛЧИН САЙД Г.ХУЛАН ВЬЕТНАМЫН “ХО ГЫӨМ” ДУУРИЙН ТЕАТРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-НЫ МЭДЭЭ

2026-08-21

2

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа "Хо Гыөм" дуурийн театрын захирал, Ардын жүжигчин, хошууч генерал Нгуен Гонг Бая-тай уулзаж, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Монголын сонгодог урлагийг сурталчлан таниулах, хоёр орны дуурийн театрууд хооронд холбоо тогтоох, улмаар хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, сонгодог урлагийн уран бүтээлчид, дуурийн дуучдыг оролцуулсан хамтарсан соёлын тоглолт зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

"Хо Гыөм" дуурийн театр нь 2023 онд World Travel Awards (WTA) байгууллагаас дэлхийн шилдэг 10 дуурийн театрын нэгээр шалгарч, олон улсын сонгодог урлаг, дуурийн тоглолтыг өөрийн тайзнаа толилуулдаг болно.