ВЬЕТНАМ ВАКЦИНЫ ЦАХИМ ПАСПОРТ АШИГЛАЖ ЭХЛЭВ
Вьетнам Улс вакцины цахим паспортыг ашиглаж эхэлсэн бөгөөд Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэд Вьетнамын ЭМЯ-ны эсхүл PC COVID аппликешнийг утсандаа татаж суулган, бөглөснөөр вакцины паспорт буюу QR кодыг хүлээн авна. Вакцины паспортыг QR код нь Европын стандартын дагуу хийгдсэн бөгөөд аюулгүй байдал, нууцлалын журмыг бүрэн хангасан. Ухаалаг гар утас хэрэглэдэггүй хүмүүс хүсэлтээ цахим шуудангаар мэдүүлж, цаасан хэлбэрээр вакцины цахим паспортаа хэвлэх боломжтой юм байна.